ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ДЭД САЙДААР Г.ЭЛБЭГСАЙХАН ТОМИЛОГДЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томиллоо. Г.Элбэгсайхан нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан. Засгийн газрын шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулан цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

 

By admin