Home » Мэдээ мэдээлэл » “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 42 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2  дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах … эрхтэй. …” гэж заасныг зөрчсөн байна, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм.

Мөн Дүрэм шинэчлэн батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Уг тогтоолоор “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсан бөгөөд уг дүрмийг эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлсэн байна.

Түүнчлэн Журам батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам”-ыг хавсралт ёсоор баталжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй үзэх

Total Page Visits: 129 - Today Page Visits: 1