Home » Мэдээ мэдээлэл » “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 38 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 38 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлжээ.

Уг зарлигаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 111.3 дахь хэсгийг хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэл болгохыг Засгийн газарт чиглэл болгожээ. Мөн “Төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2009 оны 26 дугаар тогтоолын хавсралтад хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулах орон тоог аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилчдын 25 хүн тутамд 1 гэж, Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт сар бүр төлөх төлбөрийн хэмжээг тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймагт тухайн байгууллагын ажиллагсдын дундаж цалингийн 60 хувиар гэж тус тус тогтоон мөрдүүлэх талаар зарлигт тусгасан байна.

Түүнчлэн эмхэтгэлд Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэх, бүртгэлээс хасах, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, өөрчлөх, хүчингүй болгох үйл ажиллагааг зохицуулах Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх шинэчилсэн журамыг нийтэлсэн байна.

Мөн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягтыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

БҮРЭН ЭХЭЭР ҮЗЭХ

Total Page Visits: 158 - Today Page Visits: 1