Дэлхийн оюуны спортын хамгийн том тэмцээн болох шатрын 43 дугаар олимпиад 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд Гүрж улсын Батуми хотод зохион байгуулагдана.

            Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох “Сүлд” биеийн тамир спортын хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, эмэгтэй их мастер, хошууч Т.Батчимэг, Олон улсын мастер, дэслэгч С.Билгүүн нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, “Сүлд” биеийн тамир спортын хорооны дарга, ахмад А.Давааням нар хүлээн авч уулзан удахгүй болох тэмцээнд нь амжилт хүслээ.
            Энэ жилийн дэлхийн шатрын 43 дугаар олимпиадад 198 орны 2000 гаруй тамирчин өрсөлдөх бөгөөд тус тэмцээн 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг байна.

By admin