Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дараах тойргуудад ”Шийдвэр гүйцэтгэгч”-ийн сонгон шалгаруулалт зарлаж байна. Үүнд:

  1.       Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -158, 171 дүгээр тойрог, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан    шийдвэр гүйцэтгэгч
  2.        Өмнөговь аймаг – 69, 70 дугаар тойрог
  3.        Сэлэнгэ аймаг – 74 дүгээр тойрог
  4.        Төв аймаг – 86, 91 дүгээр тойрог
  5.        Завхан аймаг – Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч
  6.        Өвөрхангай аймаг – Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч

Сонгон шалгаруулалтыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв байранд зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүртгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2 дугаар байранд 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд бүртгэнэ.

Шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1.       Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;
  2.       Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  3.       Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  4.       Төрийн албан хаагчийн анкет, 3х4 хэмжээтэй цээж зураг 2 ш;
  5.       Бүртгэлийн хураамж 5000 төгрөг.

Хаяг: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Зуун айл “Одкон” төвийн баруун тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хоёрдугаар байр Шийдвэр гүйцэтгэх албаны 306 тоот, харилцах утас: 70001489, 89118424

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ОРОН ТООНЫ БУС КОМИСС

By admin