ХЗДХ-ИЙН САЙДЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНИЙ ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖЕНДЭРИЙН НЭГДСЭН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд ХЗДХ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль сахиулах байгууллагуудын жендэрийн нэгдсэн бодлогын баримт бичгийг боловсруулан баталж хэрэгжүүлж байсан билээ. Тухайн бодлогын баримт бичгийг 2018 оны 6 дугаар сарын 13 өдрийн А117 дугаар тушаалаар шинэчлэн баталлаа.

Энэхүү жендэрийн нэгдсэн бодлого нь хууль сахиулах байгууллагад ажиллагсдын  жендэрийн ялгаатай хэрэгцээг бодлого төлөвлөлтөд тусгах, тэднийг чадавхжуулах замаар тэгш эрх, тэгш оролцоог нь хангах тогтвортой бодлогын гараа болж байгаа юм.

Бодлогын баримт бичиг батлагдсантай холбоотойгоор 6 дугаар сарын 29-ний өдөр танилцуулах сургалтыг зохион байгуулж, хууль сахиулах байгууллагуудын 50 гаруй албан хаагчдийг хамрууллаа.

Жич: Энэхүү бодлогын баримт бичгийг англи хэлнээ орчуулан, 500  ширхэг хэвлүүлж салбарын хэмжээнд сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын  Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төсөл, түүний багийханд талархал илэрхийлье.

 

By admin