Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 5669 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 3414 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2255 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн 3611 ялтанд холбогдох 3.3 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2672 ялтанд холбогдох 1.8 тэрбум төгрөгийг бүрэн биелүүлж, 939 ялтны 1.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

Биелүүлээгүй үлдэгдэл 939 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгээс 733 ялтанд холбогдох торгох ялыг хэсэгчлэн биелүүлсэн, 206 ялтан нь шүүхээс 3 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан торгох ялыг биелүүлэх хугацаа болоогүй ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгүүд байна.

Торгох ялаар шийтгүүлсэн шүүхээс заасан буюу хуулийн хугацаа болоогүй 206 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгүүд дараах газар, хэлтэс, хэсгүүдэд байна.

Үүнд: Архангай 2, Баянхонгор 2, Говь-Алтай 2, Дархан-Уул 2, Дорноговь 4, Дорнод 5, Орхон 2, Өвөрхангай 3, Өмнөговь 7, Төв 8, Хөвсгөл 6, Хэнтий 5, Нийслэл 136, Налайх 7, Багануур 9, Мандал 6 гүйцэтгэх баримт бичиг тус тус байна.

Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 1 ялтанд холбогдох 200.0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй. “Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-д зааснаар хуулийн тэгшитгэлд хамруулахаар шүүхэд хүргүүлсэн.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1049 ялтны 301817 цагийн ялыг эдлүүлэхээс 560 ялтны 192037 цагийн ялыг бүрэн эдлүүлж, 489 ялтны 109780 цагийн үлдэгдэлтэй байна.

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1008 ялтны 519002 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 182 ялтны 154251 хоногийн ялыг бүрэн эдлүүлж, 826 ялтны 364751 хоногийн үлдэгдэлтэй.

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгүүдэд албадлагын арга хэмжээ авагдсан нийт 2231 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 246, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 10, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 3, нас барсан 3, бусад үндэслэлээр хасагдсан 1, эрэн сурвалжлагдаж байгаа 9 этгээд тус тус байгаа бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 1160, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 68, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 562, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 128, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 41, нийт 1959 этгээд хяналтад байна.

Тэнссэн 5, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 5, нийт 10 этгээдийг эрэн сурвалжилж, 1 этгээдийн хаягийг олж тогтоон хяналтад авсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 5, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг 2, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2 этгээдийг тус тус эрэн сурвалжилж байна.

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгүүдэд хугацаанаас өмнө суллагдсан этгээдүүдийг эрэн сурвалжилж, хяналт тогтоох ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах үүрэг чиглэлийг өгч, заавар, зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

By admin