Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 2363 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 205 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 2158 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

 

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

  1. Аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд торгох ялаар шийтгүүлсэн 192 ялтанд холбогдох 167.8 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичиг шинээр ирсэн. Торгох ялаар шийтгүүлсэн нийт 1082 ялтанд холбогдох 1.4 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 156 ялтны 85.7 сая төгрөгийг биелүүлж, 926 ялтны 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.
  2. Эд хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн 4 ялтанд холбогдох 500.0 мянган төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 1 ялтны 100,0 мянган төгрөг хуулийн тэгшитгэлд хамрагдаж, 3 ялтанд холбогдох 300.0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна.
  3. Аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 44 ялтанд холбогдох 15638 цагийн ялын гүйцэтгэх баримт бичиг шинээр ирсэн. Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 502 ялтны 106008 цагийн ялыг эдлүүлэхээс 37 ялтны 1224 цагийн ялыг бүрэн, 418 ялтны 12708 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 465 ялтны 92076 цагийн үлдэгдэлтэй байна.
  4. Эрх хасах ялаар шийтгүүлсэн 25 ялтанд холбогдох 20805 хоногийн гүйцэтгэх баримт бичиг шүүхээс шинээр ирсэн. Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 775 ялтны 344763 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 12 ялтны 141 хоногийн ялыг дуусгавар болгон, 696 ялтны 10701 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 763 ялтны 333921 хоногийн үлдэгдэлтэй байна.

 

 

By admin