Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албыг төлөөлж Албадлагын арга хэмжээ хяналтын хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийг төлөөлж Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтсийн дарга С.Батбаяр нар санамж бичгийг үзэглэв.

Тус санамж бичгийн хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн зүгээс 2 жилийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч болон захиргааны журмаар албадан эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, шаардлагатай эмчилгээ хийх, нөлөөллийн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм.

By admin