Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 278.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж заасны дагуу энгийнээр ажиллаж буй шийдвэр гүйцэтгэгч нарыг 01 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд ХСИС-ийн Ахлагчийн сургуультай хамтран “Цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-д хамрууллаа.

Сургалтад хамрагдсан төв, орон нутаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  нийт 117 шийдвэр гүйцэтгэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр цэргийн алба хаагчийн тангараг өргүүлж, офицерийн бүрэлдэхүүнд оруулан, дэслэгч цол олгов.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Цогжаргал нар оролцов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр нийт алба хаагчдад хандаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, идэвх зүтгэл гарган, амжилттай ажиллахыг хүслээ.

By admin