Торгох ялаар шийтгүүлсэн 1290 ялтанд холбогдох 1513.0 сая төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 941 ялтанд холбогдох 908.2 сая төгрөгийг бүрэн биелүүлж, 349 ялтны 604.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн 111 ялтанд холбогдох 118.7 сая төгрөгийн ялыг биелүүлэхээс 118.2 сая төгрөгийн 107 ялтанд холбогдох ялыг биелүүлж, 4 ялтны 500.0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 498 ялтны 146968 цагийн ялыг эдлүүлэхээс 253 ялтны 94391 цагийн ялыг эдлүүлж, 245 ялтны 52577 цагийн үлдэгдэлтэй байна.

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 916 ялтны 515991 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавин ажилласнаар 226 ялтны 239211 хоногийн ялыг дуусгавар болгож, 690 ялтны 276780 хоногийн үлдэгдэлтэй.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн торгох 28, албадан ажил хийлгэх 72, эд хөрөнгө хураах 44, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах 12, нийт 156 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хуулийн тэгшитгэлд хамруулах ажлыг зохион байгуулж, шүүхээр шийдвэрлүүлэн ажиллажээ. Үүнд:

  1. Торгох 16, эд хөрөнгө хураах 44, албадан ажил хийлгэх 72, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах 12, нийт 144 ялтныг бүрэн буюу эдлээгүй үлдсэн ялаас чөлөөлж;
  1. Торгох ялаар шийтгүүлсэн 12 ялтанд холбогдох 49837.0 төгрөгийн ялыг шинэчлэн найруулсан “Эрүүгийн хууль”-д дүйцүүлэн хасч тус тус шийдвэрлүүлсэн байна.

By admin