Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/270 дугаар “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, харшлаас урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдээр улсын хэмжээнд 343.47 га талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тушаалын хүрээнд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах ажлыг зохион байгуулж Нийслэлийн 6 дүүрэгт ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчныг цэвэрлэлээ.

By Admin