Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас “Мансууруулах бодисын хамааралтай хүнд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтыг Япон Улсын Миэ мужийн “Донтох эмгэгийг нөхөн сэргээх төв”-ийн гүйцэтгэх захирал, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Нагоя, Рюкику их сургуулийн багш Такехито Ичикава, Окинава хотын сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн Ёокояама Жуничи, донтох эмгэгийн сайн дурын ажилтан Ёошида Масару болон “Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмч, сэтгэл зүйч нар хамрагдаж Япон Улсын “Донтох эмгэгийн нөхөн сэргээх төв”-ийн үйл ажиллагаа, нөхөн сэргээх эмчилгээний арга тактик, ололт амжилтын талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид энэ чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага судлахад дэмжин ажиллахаа тус төвийн гүйцэтгэх захирал Такехито Ичикава илэрхийллээ.

By admin