Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулж, үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавин хэрэгжилтийг ханган ажилладаг.

2022 онд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад авагдсан хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсэн этгээдүүдийг компьютерын хэрэглээ чиглэлээр 13, цахилгаанчин 10, санхүүгийн мэдээлэл олгох 5, сантехникч 6, гагнуурчин 8, тогооч 5, худалдагч 13, барилгын засал чимэглэл 3, авто засварчин 4, мужаан 7, хүнд машин механизм 5, гар урлал 7, ерөнхий боловсролын сургуульд 17, бичиг үсгийн чадвар олгох 4, үсчин гоо сайхан 13, бусад чиглэлээр 27, нийт 147 этгээдийг сургалтад хамруулаад байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулснаар цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр урьдчилан сэргийлж, хамрагдсан сургалтын чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явах нөхцөлийг бүрдүүлж байгаа давуу талтай юм.

By admin