Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлдэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь хууль, журмын дагуу эрүүгийн шийдвэр гүйцэтгэх  ажиллагааны чиглэлээр хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникт албадан эмчлүүлж байгаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан эмчлүүлэгчид дотор эргэлт уулзалт ирдэггүй, ар гэр, асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй этгээдүүдэд тусламж үзүүлэх ажлыг тус албаны албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн алба хаагчид санаачлан “Тнгри трейдинг” ХХК-тай хамтран эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдэд тусламж, дэмжлэг үзүүллээ.

By admin