Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас олон нийтийн эзэмшлийн зам, талбайн мөс, цасыг цэвэрлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх аян зарласны хүрээнд Хорихоох өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/24 дүгээр “нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалаар улсын хэмжээнд 2023 оны 01 дүгээр сарын 22-ны хооронд 1 сарын хугацаатай аянг зохион байгуулан ажиллаж байна.

Иргэний эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор улсын хэмжээнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 300 гаруй ялтныг хөдөлмөрийн нөхцөл, журамд нийцүүлэн ажиллуулж байна.

By admin