Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 15261 ялтнаас 10555 ялтны ялыг бүрэн эдлүүлж, 2022 оны жилийн эцсийн байдлаар 4706 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 8928 ялтанд холбогдох 13.9 тэрбум төгрөгөөс 7397 ялтанд холбогдох 8.1 тэрбум төгрөгийг биелүүлж, 1531 ялтны 5.8 тэрбум төгрөгийн;  

10 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 414.5 сая төгрөгөөс 2 хуулийн этгээдэд холбогдох 197.0 сая төгрөгийг биелүүлж, 8 хуулийн этгээдэд холбогдох 217.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 1417 ялтанд хяналт тавьж ажилласнаас 1134 ялтны ялыг бүрэн эдлүүлж, 283 ялтны;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1890 ялтанд хяналт тавьж ажилласнаас 320 ялтны ялыг бүрэн эдлүүлж, 1570 ялтны;

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 3016 ялтанд хяналт тавьж ажилласнаас 1702 ялтны ялыг бүрэн эдлүүлж, 1314 ялтны тус тус үлдэгдэлтэй байна.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2021 оны жилийн эцсийн үлдэгдэл 126 хүн дээр тайлант хугацаанд шинээр 414 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 378 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 25, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 2, шүүх, цагдаагийн байгууллагын дуудлагаар явсан 1 хүн тус тус хасагдаж 2022 оны жилийн эцсийн байдлаар 134 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 85, эмэгтэй 12, давтан эрэгтэй 33, эмэгтэй 4/ хүн байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 6232 хүн, 8 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 2683, харьяаллын дагуу шилжүүлсэн 196, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 14, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 16, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 54, нас барсан 25, хяналтын хугацаа нь өршөөн хэрэгсэхгүй болсон 50, түдгэлзүүлсэн 1, бусад 1, нийт 3040 этгээд хасагдсан байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 1477, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 75, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон 958, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 479, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 44, нийт 3193 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 7 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

By admin