Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2022 оныг “Цахимжуулалт-Шинэ сэргэлтийн жил” болгох зорилт дэвшүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна.
Тус зорилтын хүрээнд архивын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан ёсны цахим хуудсаар дамжуулан архивын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүллээ.
Үйлчилгээний хүсэлт гаргахдаа www.cd.gov.mn хуудаст хандан “Архивын хүсэлт гаргах” цэс рүү нэвтрэн шаардлагатай мэдээллийг үнэн зөв бөглөж, өөрт хэрэгтэй архивын үйлчилгээний төрлийг сонгоно.
Архивын ерөнхий газрын даргын “Төрийн архиваас үйлчилгээ үзүүлэх хөлсний хэмжээ”-г тогтоох тухай тушаалын дагуу хөдөлмөр эрхлэлтийн буюу ажилласан жилийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, хуулбарыг тус тус олгох юм.
Мөн “Архивын баримтыг хүн, хуулийн этгээдэд ашиглуулах нийтлэг журам”-д заасны дагуу мэдээллийн санд буй цахим баримтаас олгох лавлагааны хариуг 1 хоногт, цаасан суурьтай болон тусгай төрлийн баримтын лавлагааны хариуг ажлын 1-3 хоногт багтаан олгох зохицуулалт тус тус үйлчилж байна.

By admin