Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс нь Улсын ерөнхий Прокурорын газрын ял эдлүүлэх хэлтэс, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн 9 дүүргийн прокурорын газартай хамтран Хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээний хэрэгжилтийн талаар хамтарсан зөвлөгөөнийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Х.Оюунболд, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Цэрэнсодном, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс, Улсын ерөнхий прокурорын газраас хяналтын прокурор Т.Амарзаяа болон Нийслэл дүүргүүдийн ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурорууд, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагчид оролцлоо.

Тус зөвлөгөөнд “Хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихад анхаарах асуудал” сэдвээр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,

            “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр анхаарах асуудал” сэдвээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор А.Оюунгэрэл,

            “Тэнсэх, албадлагын арга хэмжээний чиглэлээр анхаарах асуудал” сэдвээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ахлах прокурор П.Мөнхтуяа,

            “Хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээний хэрэгжилт, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудал” сэдвээр Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, хошууч Э.Итгэлтөгс нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Т.Амарзаяа 2021 онд Прокурорын байгууллагаас ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон цаашид анхаарах асуудлыг талаар танилцуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал ял эдлүүлэх ажиллагаанд тулгамдаж байгаа хууль, эрх зүйн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар зөвшилцөж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Цэрэнсодном Нийслэл, дүүргийн прокурорууд болон Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагчдад зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл өглөө.

By admin