“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний “ Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ” зорилтын хүрээнд “Стандартын шаардлага хангасан албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн барилгыг барьж ашиглалтад оруулах” арга хэмжээг 2022 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх, нийгэмшүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах ажлын хүрээнд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэл, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Содгэрэл, мэргэжилтэн Г.Ижилмөрөн, их эмч Б.Амаржаргал нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулан батлуулах, албадан эмчлэх эмнэлгийн хүний нөөцийг бүрдүүлэх, мэргэшүүлэх чиглэлд хамтран ажиллах, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд донтолтын чиглэлээр мэргэшин суралцаж байгаа резидент эмч нартай уулзалт хийлээ. Хурандаа Ц.Очгэрэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тус байгууллагын үүд хаалга нээлттэй, хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байгааг танилцууллаа.  

By admin