Home » Мэдээ мэдээлэл » ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНААС “ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2021-12-02

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНААС “ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2021-12-02

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНААС “ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  2021-12-02 Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, шийдвэрлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт халдвар хамгааллын дэглэмээс шалтгаалан тус албаны удирдлага болон Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл, …

Review Overview

0

ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНААС “ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТ, ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУД” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА  2021-12-02

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, шийдвэрлэх асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт халдвар хамгааллын дэглэмээс шалтгаалан тус албаны удирдлага болон Хорихоос өөр төрлийн ялын бүртгэл, хяналтын хэлтэс, Цахим хяналт удирдлагын төв, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн албан хаагчид оролцож, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт, анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл солилцон, санал бодлоо илэрхийллээ.
Хэлэлцүүлгийн үеэр зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийн явцад үүсч буй хүндрэл бэрхшээл, албан хаагчдын чиг үүргийн давхардал ба ачаалал, түүнчлэн техник хэрэгслийн ашиглалт, программ хангамжийн хөгжүүлэлт зэрэг гол асуудлуудаар статистик мэдээ, нөхцөл байдлын тайланд суурилсан ажил хэрэгч саналуудыг дэвшүүлж байв.
Тус хэлэлцүүлгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон зорчих эрхийг хязгаарлах ялын чиглэлээр мөрдөгдөж байгаа журамд нэмэлт өөрчлөлт оруулах, техник хяналтын ажилтан, шийдвэр гүйцэтгэгч нарт мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, шийдвэр гүйцэтгэгч нарын ажлын ачаалалд дүн шинжилгээ хийх, программ хангамжийн хөгжүүлэлт, техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг 9 төрлийн санал гаргасныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон холбогдох албан тушаалтанд танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.