Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 12209 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 446 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 11763 ялтнаас 8134 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3629 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 11.2 тэрбум төгрөгийн 7097 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 172 ялтны 271.0 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 6925 ялтанд холбогдох 10.9 тэрбум төгрөгөөс 5802 ялтанд холбогдох 7.3 тэрбум төгрөгийг биелүүлж, 1123 ялтны 3.6 тэрбум төгрөгийн;

4 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 250.2 сая төгрөгөөс 2 хуулийн этгээдэд холбогдох 114.9 сая төгрөгийг биелүүлж, 2 хуулийн этгээдэд холбогдох 135.3 сая төгрөгийн;

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 526711 цагийн 1612 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 84 ялтны 24754 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 1528 ялтны 501957 цагийн ялыг эдлүүлэхээс 1213 ялтны 179999 цагийн ялыг бүрэн, 315 ялтны 227462 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 315 ялтны 94496 цагийн;

     Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1497025 хоногийн 2065 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 112 ялтны 129084 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1953 ялтны 1367941 хоногийн ялыг эдлүүлэхээс 856 ялтны 173849 хоногийн ялыг бүрэн, 1097 ялтны 399723 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1097 ялтны 794369 хоногийн;

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 687272 хоногийн 1431 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 78 ялтны 37474 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1353 ялтны 649798 хоногийн ялыг эдлүүлэхээс 261 ялтны 66991 хоногийн ялыг бүрэн, 1092 ялтны 97386 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1092 ялтны 485421 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 8417 хүн, 4 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 3347, харьяаллын дагуу шилжүүлсэн 127, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 10, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 21, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 76, нас барсан 20, хяналтын хугацаа нь өршөөн хэрэгсэхгүй болсон 2401, бусад үндэслэлээр 1, нийт 6003 этгээд хасагдсан байна.

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 429, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 91, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1219, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 78, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 563, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 36, нийт 2416 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл 86 хүн дээр тайлант хугацаанд шинээр 288 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 240 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 15, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 6 хүн тус тус хасагдсан ба 2021 оны 10 дугаар сарын байдлаар 113 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 59, эмэгтэй 16, давтан эрэгтэй 35, эмэгтэй 3/ хүн байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 5.5 тэрбум төгрөгийн 2443 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 77.2 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 44.8 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 376 гүйцэтгэх баримт бичгийн 158.2 сая төгрөгийг биелүүлэхээс 324 гүйцэтгэх баримт бичгийн 104.8 сая төгрөгийг бодитой биелүүлж, 52 гүйцэтгэх баримт бичгийн 53.3 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 86.2 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1871 гүйцэтгэх баримт бичгийн 3.4 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 1447 гүйцэтгэх баримт бичгийн 1.8 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 424 гүйцэтгэх баримт бичгийн 1.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 77.3 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх 29 гүйцэтгэх баримт бичгийн 11.0 сая төгрөгийг биелүүлэхээс 22 гүйцэтгэх баримт бичгийн 1.0 сая төгрөгийг бодитой биелүүлж, 7 гүйцэтгэх баримт бичгийн 10.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 75.9 хувийг биелүүлсэн;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 99 гүйцэтгэх баримт бичгийн 1.8 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 51 гүйцэтгэх баримт бичгийн 524.1 сая төгрөгийг бодитой биелүүлж, 48 гүйцэтгэх баримт бичгийн 1.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 51.5 хувийг биелүүлсэн; 5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 68 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 42 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 26 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 61.8 хувийг биелүүлсэн.

Тайлант хугацаанд эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй болно.

By admin