Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 8217 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 316 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 7901 ялтнаас 4311 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2021 оны хагас жилийн байдлаар 3590 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 8.9 тэрбум төгрөгийн 5198 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 165 ялтны 248.3 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 5033 ялтанд холбогдох 8.6 тэрбум төгрөгөөс 3435 ялтанд холбогдох 3.2 тэрбум төгрөгийг биелүүлж, 1598 ялтны 5.4 тэрбум төгрөгийн;

3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 230.2 сая төгрөгөөс 1 хуулийн этгээдэд холбогдох 93.3 сая төгрөгийг биелүүлж, 2 хуулийн этгээдэд холбогдох 136.9 сая төгрөгийн;

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 381688 цагийн 1184 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 65 ялтны 18529 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 1119 ялтны 363159 цагийн ялыг эдлүүлэхээс 583 ялтны 48258 цагийн ялыг бүрэн, 536 ялтны 163855 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 536 ялтны 151046 цагийн;

     Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1211022 хоногийн 1798 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 85 ялтны 95179 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1713 ялтны 1115843 хоногийн ялыг эдлүүлэхээс 280 ялтны 8792 хоногийн ялыг бүрэн, 1433 ялтны 270581 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1433 ялтны 836470 хоногийн;

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 9895 хоногийн 34 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 1 ялтны 493 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 33 ялтны 9402 хоногийн ялыг эдлүүлэхээс 12 ялтны 571 хоногийн ялыг бүрэн, 21 ялтны 1619 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 21 ялтны 7212 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 7054 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 2222, харьяаллын дагуу шилжүүлсэн 89, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 4, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 18, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 51, нас барсан 11, нийт 2395 этгээд хасагдсан байна.

2021 оны хагас жилийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2513, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 157, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1371, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 161, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 417, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 41, нийт 4660 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл 86 хүн дээр тайлант хугацаанд шинээр 181 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 172 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 9, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 5 хүн тус тус хасагдсан ба 2021 оны хагас жилийн байдлаар 81 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 35, эмэгтэй 2, давтан эрэгтэй 40, эмэгтэй 4/ хүн байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 5.2 тэрбум төгрөгийн 2047 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 70.0 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 29.5 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 260 гүйцэтгэх баримт бичгийн 97.6 сая төгрөгийг биелүүлэхээс 229 гүйцэтгэх баримт бичгийн 67.2 сая төгрөгийг бодитой биелүүлж, 31 гүйцэтгэх баримт бичгийн 30.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 88.1 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1665 гүйцэтгэх баримт бичгийн 3.2 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 1142 гүйцэтгэх баримт бичгийн 1.3 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 523 гүйцэтгэх баримт бичгийн 1.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 68.6 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх 12 гүйцэтгэх баримт бичгийн 261.8 мянган төгрөгийг бүрэн биелүүлж, гүйцэтгэх баримт бичгийн 100 хувийг биелүүлсэн;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 66 гүйцэтгэх баримт бичгийн 1.9 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 27 гүйцэтгэх баримт бичгийн 156.9 сая төгрөгийг бодитой биелүүлж, 39 гүйцэтгэх баримт бичгийн 1.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 40.9 хувийг биелүүлсэн; 5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 44 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 23 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 21 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 52.3 хувийг биелүүлсэн байна.

By admin