Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 7568 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 300 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 7268 ялтнаас 3733 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3535 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 8.2 тэрбум төгрөгийн 4704 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 161 ялтны 240.3 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 4543 ялтанд холбогдох 8.0 тэрбум төгрөгөөс 2988 ялтанд холбогдох 2.8 тэрбум төгрөгийг биелүүлж, 1555 ялтны 5.2 тэрбум төгрөгийн;

3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 230.2 сая төгрөгөөс 1 хуулийн этгээдэд холбогдох 92.8 сая төгрөгийг биелүүлж, 2 хуулийн этгээдэд холбогдох 137.4 сая төгрөгийн;

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 342637 цагийн 1070 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 58 ялтны 16473 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 1012 ялтны 326164 цагийн ялыг эдлүүлэхээс 491 ялтны 45501 цагийн ялыг бүрэн, 521 ялтны 134425 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 521 ялтны 146238 цагийн;

     Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1174303 хоногийн 1758 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 80 ялтны 91554 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1678 ялтны 1082749 хоногийн ялыг эдлүүлэхээс 246 ялтны 8508 хоногийн ялыг бүрэн, 1432 ялтны 234711 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1432 ялтны 839530 хоногийн;

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нийт 9165 хоногийн 33 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 1 ялтны 493 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 32 ялтны 8672 хоногийн ялыг эдлүүлэхээс 7 ялтны 485 хоногийн ялыг бүрэн, 25 ялтны 1176 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 25 ялтны 7011 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 6773 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1977, харьяаллын дагуу шилжүүлсэн 73, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 4, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 17, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 40, нас барсан 8, нийт 2119 этгээд хасагдсан байна.

2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2528, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 163, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1327, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 165, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 431, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 41, нийт 4655 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл 86 хүн дээр тайлант хугацаанд шинээр 134 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 172 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 9, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 5 хүн тус тус хасагдсан ба 2021 оны 5 дугаар сарын байдлаар 34 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 3, давтан эрэгтэй 28, эмэгтэй 3/ хүн байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 5.2 тэрбум төгрөгийн 1954 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 60.7 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 23.1 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 222 гүйцэтгэх баримт бичгийн 78.8 сая төгрөгийг биелүүлэхээс 197 гүйцэтгэх баримт бичгийн 55.2 сая төгрөгийг бодитой биелүүлж, 25 гүйцэтгэх баримт бичгийн 23.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 88.7 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1610 гүйцэтгэх баримт бичгийн 3.1 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 943 гүйцэтгэх баримт бичгийн 1.1 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 667 гүйцэтгэх баримт бичгийн 2.0 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 58.6 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх 11 гүйцэтгэх баримт бичгийн 261.8 мянган төгрөгийг бүрэн биелүүлж, 1 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 91.7 хувийг биелүүлсэн;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 66 гүйцэтгэх баримт бичгийн 2.0 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 19 гүйцэтгэх баримт бичгийн 50.6 сая төгрөгийг бодитой биелүүлж, 47 гүйцэтгэх баримт бичгийн 1.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 28.8 хувийг биелүүлсэн; 5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 44 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 16 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 28 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 36.4 хувийг биелүүлсэн байна.

By admin