Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 6664 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 258 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 6406 ялтнаас 2959 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 3447 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 7.5 тэрбум төгрөгийн 4038 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 149 ялтны 224.6 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 3889 ялтанд холбогдох 7.3 тэрбум төгрөгөөс 2348 ялтанд холбогдох 2.2 тэрбум төгрөгийг биелүүлж, 1541 ялтны 5.1 тэрбум төгрөгийн;

3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 230.2 сая төгрөгөөс 53.6 сая төгрөгийг биелүүлж, 3 хуулийн этгээдэд холбогдох 176.6 сая төгрөгийн;

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 293863 цагийн 926 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 43 ялтны 12141 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 883 ялтны 281722 цагийн ялыг эдлүүлэхээс 414 ялтны 31548 цагийн ялыг бүрэн, 469 ялтны 117213 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 469 ялтны 132961 цагийн;

     Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1099565 хоногийн 1678 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 66 ялтны 74952 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1612 ялтны 1024613 хоногийн ялыг эдлүүлэхээс 195 ялтны 7257 хоногийн ялыг бүрэн, 1417 ялтны 188256 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1417 ялтны 829100 хоногийн;

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 19 ялтны 5069 хоногийн ялыг эдлүүлэхээс 2 ялтны 287 хоногийн ялыг бүрэн, 17 ялтны 764 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 17 ялтны 4018 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 6359 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1574, харьяаллын дагуу шилжүүлсэн 57, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 4, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 13, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 30, нас барсан 7, нийт 1685 этгээд хасагдсан байна.

2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2546, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 168, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1341, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 169, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 412, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 39, нийт 4675 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл 86 хүн дээр тайлант хугацаанд шинээр 133 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 79 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 9, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 5 хүн тус тус хасагдсан ба 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 126 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 84, эмэгтэй 5, давтан эрэгтэй 33, эмэгтэй 4/ хүн байна

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 5.0 тэрбум төгрөгийн 1711 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 47.6 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 17.3 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 185 гүйцэтгэх баримт бичгийн 66.4 сая төгрөгийг биелүүлэхээс 151 гүйцэтгэх баримт бичгийн 44.5 сая төгрөгийг бодитой биелүүлж, 34 гүйцэтгэх баримт бичгийн 21.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 81.6 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1416 гүйцэтгэх баримт бичгийн 3.0 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 630 гүйцэтгэх баримт бичгийн 796.5 сая төгрөгийг бодитой биелүүлж, 786 гүйцэтгэх баримт бичгийн 2.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 44.5 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх 9 гүйцэтгэх баримт бичгийн 245.8 мянган төгрөгийг бүрэн биелүүлж, гүйцэтгэх баримт бичгийн 100 хувийг биелүүлсэн;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 64 гүйцэтгэх баримт бичгийн 1.9 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 14 гүйцэтгэх баримт бичгийн 36.2 сая төгрөгийг бодитой биелүүлж, 50 гүйцэтгэх баримт бичгийн 1.9 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 21.9 хувийг биелүүлсэн; 5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 37 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 10 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 27 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 27.0 хувийг биелүүлсэн ба эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй болно.

By admin