Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 5998 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 203 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 5795 ялтнаас 2311 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3484 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 7.0 тэрбум төгрөгийн 3545 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 132 ялтны 201.4 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 3413 ялтанд холбогдох 6.8 тэрбум төгрөгөөс 1860 ялтанд холбогдох 1.7 тэрбум төгрөгийг биелүүлж, 1553 ялтны 5.1 тэрбум төгрөгийн;

3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 230.2 сая төгрөгөөс 39.6 сая төгрөгийг биелүүлж, 3 хуулийн этгээдэд холбогдох 190.6 сая төгрөгийн;

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 259348 цагийн 832 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 19 ялтны 5628 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 813 ялтны 253720 цагийн ялыг эдлүүлэхээс 293 ялтны 19195 цагийн ялыг бүрэн, 520 ялтны 90050 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 520 ялтны 144475 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1032415 хоногийн 1608 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 52 ялтны 59816 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1556 ялтны 972599 хоногийн ялыг эдлүүлэхээс 157 ялтны 5830 хоногийн ялыг бүрэн, 1399 ялтны 149274 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1399 ялтны 817495 хоногийн;

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 10 ялтны 2845 хоногийн ялыг эдлүүлэхээс 1 ялтны 30 хоногийн ялыг бүрэн, 9 ялтны 199 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 9 ялтны 2616 хоногийн үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 6102 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1271, харьяаллын дагуу шилжүүлсэн 41, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 4, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 9, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 25, нас барсан 6, нийт 1356 этгээд хасагдсан байна.

2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2589, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 174, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1381, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 172, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 391, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 40, нийт 4747 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл 86 хүн дээр тайлант хугацаанд шинээр 131 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 79 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 8, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 5 хүн тус тус хасагдсан ба 2021 оны 3 дугаар сарын байдлаар 125 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 83, эмэгтэй 5, давтан эрэгтэй 33, эмэгтэй 4/ хүн байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 4.9 тэрбум төгрөгийн 1444 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 38.5 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 9.7 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 169 гүйцэтгэх баримт бичгийн 58.2 сая төгрөгийг биелүүлэхээс 123 гүйцэтгэх баримт бичгийн 31.6 сая төгрөгийг бодитой биелүүлж, 46 гүйцэтгэх баримт бичгийн 26.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 72.8 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1176 гүйцэтгэх баримт бичгийн 2.9 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 408 гүйцэтгэх баримт бичгийн 415.3 сая төгрөгийг бодитой биелүүлж, 768 гүйцэтгэх баримт бичгийн 2.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 34.7 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх 7 гүйцэтгэх баримт бичгийн 230.8 мянган төгрөгийг биелүүлэхээс 4 гүйцэтгэх баримт бичгийн 230.8 мянган төгрөгийг бодитой биелүүлж, 3 гүйцэтгэх баримт үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 57.1 хувийг биелүүлсэн;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 58 гүйцэтгэх баримт бичгийн 1.9 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 12 гүйцэтгэх баримт бичгийн 35.0 сая төгрөгийг бодитой биелүүлж, 46 гүйцэтгэх баримт бичгийн 1.8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 20.7 хувийг биелүүлсэн;

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 34 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас 9 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 25 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 26.5 хувийг биелүүлсэн ба эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin