Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 5160 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 163 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 4997 ялтнаас 1559 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3438 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 6.1 тэрбум төгрөгийн 2960 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 115 ялтны 164.0 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 2845 ялтанд холбогдох 6.0 тэрбум төгрөгөөс 1263 ялтанд холбогдох 1.1 тэрбум төгрөгийг биелүүлж, 1582 ялтны 4.9 тэрбум төгрөгийн;

3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 230.2 сая төгрөгөөс 26.2 сая төгрөгийг биелүүлж, 3 хуулийн этгээдэд холбогдох 204.0 сая төгрөгийн;

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 203347 цагийн 682 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 14 ялтны 3858 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 668 ялтны 199489 цагийн ялыг эдлүүлэхээс 179 ялтны 11468 цагийн ялыг бүрэн, 489 ялтны 58418 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 489 ялтны 129603 цагийн;

     Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 939017 хоногийн 1513 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 34 ялтны 38868 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1479 ялтны 900149 хоногийн ялыг эдлүүлэхээс 117 ялтны 2971 хоногийн ялыг бүрэн, 1362 ялтны 108002 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1362 ялтны 789176 хоногийн;

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн 2 ялтны 204 хоногийн ялыг эдлүүлэхээс 12 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 2 ялтны 192 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 5708 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 943, харьяаллын дагуу шилжүүлсэн 30, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 4, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 6, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 21, нас барсан 6, нийт 1010 этгээд хасагдсан байна.

2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2526, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 177, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1381, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 168, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 408, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 39, нийт 4699 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл 86 хүн дээр тайлант хугацаанд шинээр 131 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 45 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 7, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 1 хүн тус тус хасагдсан ба 2021 оны 02 дугаар сарын байдлаар 164 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 93, эмэгтэй 9, давтан эрэгтэй 55, эмэгтэй 7/ хүн байна

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 3.3 тэрбум төгрөгийн 1218 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 28.0 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 9.2 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 138 гүйцэтгэх баримт бичгийн 46.3 сая төгрөгийг биелүүлэхээс 98 гүйцэтгэх баримт бичгийн 24.1 сая төгрөгийг бодитой биелүүлж, 40 гүйцэтгэх баримт бичгийн 22.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 71.0 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 990 гүйцэтгэх баримт бичгийн 2.8 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 224 гүйцэтгэх баримт бичгийн 245.6 сая төгрөгийг бодитой биелүүлж, 766 гүйцэтгэх баримт бичгийн 2.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 22.6 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх 3 гүйцэтгэх баримт бичгийн 215.8 мянган төгрөгийг бодитой биелүүлж, гүйцэтгэх баримт бичгийн 100 хувийг биелүүлсэн;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 54 гүйцэтгэх баримт бичгийн 419.1 сая төгрөгийг биелүүлэхээс 10 гүйцэтгэх баримт бичгийн 33.7 сая төгрөгийг бодитой биелүүлж, 44 гүйцэтгэх баримт бичгийн 385.3 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 18.5 хувийг биелүүлсэн;            

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 33 гүйцэтгэх баримт бичгээс 7 гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгож, 26 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin