Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 4327 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 118 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 4209 ялтнаас 832 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 3377 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 5.4 тэрбум төгрөгийн 2346 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 88 ялтны 133.8 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 2258 ялтанд холбогдох 5.3 тэрбум төгрөгөөс 674 ялтанд холбогдох 643.0 сая төгрөгийг биелүүлж, 1584 ялтны 4.6 тэрбум төгрөгийн;

            3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 230.2 сая төгрөгөөс 25.7 сая төгрөгийг биелүүлж, 3 хуулийн этгээдэд холбогдох 204.4 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 161305 цагийн 559 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 9 ялтны 2514 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 550 ялтны 158791 цагийн ялыг эдлүүлэхээс 97 ялтны 8089 цагийн ялыг бүрэн, 453 ялтны 31152 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 453 ялтны 119550 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 857684 хоногийн 1419 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 21 ялтны 26808 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1398 ялтны 830876 хоногийн ялыг эдлүүлэхээс 61 ялтны 1840 хоногийн ялыг бүрэн, 1337 ялтны 63065 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1337 ялтны 765971 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 5128 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 556, харьяаллын дагуу шилжүүлсэн 17, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 1, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 6, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 9, нас барсан 1, нийт 590 этгээд хасагдсан байна.

2021 оны 01 дүгээр сарын байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2524, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 183, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1238, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 173, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 383, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 38, нийт 4539 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2020 оны жилийн эцсийн үлдэгдэл 86 хүн байсан ба эмчилгээний үр дүнгээр 17 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 1 хүн тус тус хасагдсан ба 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 68 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 22, эмэгтэй 4, давтан эрэгтэй 38, эмэгтэй 4/ хүн байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 3.1 тэрбум төгрөгийн 966 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 18.0 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 6.9 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 106 гүйцэтгэх баримт бичгийн 41.0 сая төгрөгийг биелүүлэхээс 55 гүйцэтгэх баримт бичгийн 13.0 сая төгрөгийг бодитой биелүүлж, 51 гүйцэтгэх баримт бичгийн 28.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 51.9 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 778 гүйцэтгэх баримт бичгийн 2.6 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 112 гүйцэтгэх баримт бичгийн 173.1 сая төгрөгийг бодитой биелүүлж, 666 гүйцэтгэх баримт бичгийн 2.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 14.4 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх 2 гүйцэтгэх баримт бичгийн 65.8 мянган төгрөгийг биелүүлэхээс 1 гүйцэтгэх баримт бичгийн 20.8 мянган төгрөгийг бодитой биелүүлж, 1 гүйцэтгэх баримт бичгийн 45.0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 50 хувийг биелүүлсэн;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 52 гүйцэтгэх баримт бичгийн 416.5 сая төгрөгийг биелүүлэхээс 6 гүйцэтгэх баримт бичгийн 29.3 сая төгрөгийг бодитой биелүүлж, 46 гүйцэтгэх баримт бичгийн 387.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 11.5 хувийг биелүүлсэн;            

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 28 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin