“ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНДСЭН БАГЦЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоол. “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам”-ыг энэхүү тогтоолын хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4903 дугаарт бүртгэсэн.

“ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ЖУРАМ”БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 64 дүгээр тогтоол.Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”-ыг энэхүү тогтоолын хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4904 дүгээрт бүртгэсэн.

ГОЙД АШИГ ШИМТ МАЛ ШАЛГАРУУЛАХЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А-346 дугаар тушаал. Гойд ашиг шимт мал шалгаруулах журмыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4905 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол УлсынЕрөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/82 дугаар тушаал.“Шинжээч сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, дүгнэх, гүйцэтгэсэн ажлын чанарыг хянах журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4906 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол УлсынЕрөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/81 дүгээр тушаал.“Санхүүгийн тайланд аудит хийх хуулийн этгээдийн ажлын гүйцэтгэлийг хянах, үнэлэх, баталгаажуулах журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалы улсын нэгдсэн сангийн 4907 дугаарт бүртгэсэн.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН ЦЭВЭР,БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 88 дугаар тогтоол. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, гэр хорооллын хэрэглэгчдийн үйлчилгээний тарифыг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4908 дугаарт бүртгэсэн.

ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/164 дүгээр тушаал. “Хувь хүний орлогын албан татварын тайлан”-гийн маягт /ТТ-06/-ыг 1 дүгээр, “Хувь хүний орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ”-г 2 дугаар, “Хувь хүний орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар”-ыг 3 дугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4909 дугаарт бүртгэсэн.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ,ШААРДЛАГАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 90 дүгээр тогтоол. Тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага” /цаашид “ТЗНШ” гэх/-д оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтаар.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ 38 ТООТ ТОГТООЛЫН МӨРДӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаарр тогтоол.

By admin