Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 12444 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 286 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 12158 ялтнаас 9192 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны жилийн эцсийн байдлаар 2966 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 11.0 тэрбум төгрөгийн 8373 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 77 ялтны 168.7 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 8296 ялтанд холбогдох 10.9 тэрбум төгрөгөөс 6976 ялтанд холбогдох 6.6 тэрбум төгрөгийг биелүүлж, 1320 ялтны 4.3 тэрбум төгрөгийн;

            5 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 195.0 сая төгрөгөөс 4 хуулийн этгээдэд холбогдох 104.8 сая төгрөгийг биелүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдох 90.2 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 698482 цагийн 2189 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 75 ялтны 23272 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 2114 ялтны 675210 цагийн ялыг эдлүүлэхээс 1742 ялтны 156591 цагийн ялыг бүрэн, 372 ялтны 419142 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 372 ялтны 99477 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1308211 хоногийн 1877 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 134 ялтны 141417 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1743 ялтны 1166794 хоногийн ялыг эдлүүлэхээс 470 ялтны 19949 хоногийн ялыг бүрэн, 1273 ялтны 434058 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1273 ялтны 712787 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 8776 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 4000, харьяаллын дагуу шилжүүлсэн 222, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 16, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 73, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 111, нас барсан 22, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 20, бусад 6, нийт 4470 этгээд хасагдсан байна.

2020 оны жилийн эцсийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2474, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 187, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1097, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 192, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 320, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 37, нийт 4307 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 хүн дээр тайлант хугацаанд шинээр 498 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 533 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 85, нас барсан 1, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 8, шүүх, цагдаагийн байгууллагын дуудлагаар явсан 6 хүн тус тус хасагдсан ба 2020 оны жилийн эцсийн байдлаар 86 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 37, эмэгтэй 6, давтан эрэгтэй 39, эмэгтэй 4/ хүн байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 6.9 тэрбум төгрөгийн 2402 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 83.7 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 61.4 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 176 гүйцэтгэх баримт бичгийн 34.3 сая төгрөгийг биелүүлэхээс 172 гүйцэтгэх баримт бичгийн 32.0 сая төгрөгийг бодитой биелүүлж, 4 гүйцэтгэх баримт бичгийн 2.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 97.7 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 2106 гүйцэтгэх баримт бичгийн 5.9 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 1771 гүйцэтгэх баримт бичгийн 3.6 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 335 гүйцэтгэх баримт бичгийн 2.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 84.1 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлгүй;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 75 гүйцэтгэх баримт бичгийн 9.9 сая төгрөгийг биелүүлэхээс 46 гүйцэтгэх баримт бичгийн 607.9 сая төгрөгийг бодитой биелүүлж, 29 гүйцэтгэх баримт бичгийн 391.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 61.3 хувийг биелүүлсэн;

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 45 гүйцэтгэх баримт бичгээс 21 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж, 24 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй болно.

By admin