Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 12334 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 272 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 12062 ялтнаас 8964 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 3098 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 11.0 тэрбум төгрөгийн 8289 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 72 ялтны 157.8 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 8217 ялтанд холбогдох 10.8 тэрбум төгрөгөөс 6806 ялтанд холбогдох 6.4 тэрбум төгрөгийг биелүүлж, 1411 ялтны 4.4 тэрбум төгрөгийн;

            5 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 195.0 сая төгрөгөөс 4 хуулийн этгээдэд холбогдох 104.8 сая төгрөгийг биелүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдох 90.2 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 694619 цагийн 2176 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 68 ялтны 20932 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 2108 ялтны 673687 цагийн ялыг эдлүүлэхээс 1715 ялтны 152434 цагийн ялыг бүрэн, 393 ялтны 415562 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 393 ялтны 105691 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1294880 хоногийн 1864 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 132 ялтны 139763 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1732 ялтны 1155117 хоногийн ялыг эдлүүлэхээс 439 ялтны 19470 хоногийн ялыг бүрэн, 1293 ялтны 409722 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1293 ялтны 725925 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 8707 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 3800, харьяаллын дагуу шилжүүлсэн 206, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 16, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 72, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 109, нас барсан 22, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 20, бусад 6, нийт 4251 этгээд хасагдсан байна.

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2544, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 195, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1158, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 191, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 332, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 37, нийт 4457 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 хүн дээр тайлант хугацаанд шинээр 498 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 480 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 81, нас барсан 1, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 8, шүүх, цагдаагийн байгууллагын дуудлагаар явсан 6 хүн тус тус хасагдсан ба 2020 оны 11 дүгээр сарын байдлаар 143 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 68, эмэгтэй 10, давтан эрэгтэй 61, эмэгтэй 4/ хүн байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 7.0 тэрбум төгрөгийн 2390 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 79.6 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 59.7 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 172 гүйцэтгэх баримт бичгийн 33.6 сая төгрөгийг биелүүлэхээс 161 гүйцэтгэх баримт бичгийн 29.2 сая төгрөгийг бодитой биелүүлж, 11 гүйцэтгэх баримт бичгийн 4.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 93.6 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 2104 гүйцэтгэх баримт бичгийн 6.0 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 1679 гүйцэтгэх баримт бичгийн 3.6 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 425 гүйцэтгэх баримт бичгийн 2.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 79.8 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлгүй;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 76 гүйцэтгэх баримт бичгийн 1.0 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 43 гүйцэтгэх баримт бичгийн 556.5 сая төгрөгийг бодитой биелүүлж, 33 гүйцэтгэх баримт бичгийн 447.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 56.6 хувийг биелүүлсэн;             5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 38 гүйцэтгэх баримт бичгээс 20 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж, 18 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin