Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 11660 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 252 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 11408 ялтнаас 8214 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3194 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 10.4 тэрбум төгрөгийн 7813 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 63 ялтны 131.3 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 7750 ялтанд холбогдох 10.3 тэрбум төгрөгөөс 6236 ялтанд холбогдох 5.8 тэрбум төгрөгийг биелүүлж, 1514 ялтны 4.5 тэрбум төгрөгийн;

            5 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 195.0 сая төгрөгөөс 4 хуулийн этгээдэд холбогдох 91.8 сая төгрөгийг биелүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдох 103.2 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 651743 цагийн 2057 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 66 ялтны 20482 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 1991 ялтны 631261 цагийн ялыг эдлүүлэхээс 1584 ялтны 137241 цагийн ялыг бүрэн, 407 ялтны 388259 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 407 ялтны 105761 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1222909 хоногийн 1785 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 123 ялтны 131141 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1662 ялтны 1091768 хоногийн ялыг эдлүүлэхээс 390 ялтны 17654 хоногийн ялыг бүрэн, 1272 ялтны 370772 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1272 ялтны 703342 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 8309 хүн, 3 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 3437, харьяаллын дагуу шилжүүлсэн 193, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 16, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 67, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 98, нас барсан 21, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 20, бусад 6, нийт 3858 этгээд хасагдсан байна.

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2547, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 192, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1137, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 194, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 348, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 34, нийт 4452 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 хүн дээр тайлант хугацаанд шинээр 482 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 448 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 75, нас барсан 1, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 8, шүүх, цагдаагийн байгууллагын дуудлагаар явсан 6 хүн тус тус хасагдсан ба 2020 оны 10 дугаар сарын байдлаар 165 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 82, эмэгтэй 10, давтан эрэгтэй 67, эмэгтэй 6/ хүн байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 6.7 тэрбум төгрөгийн 2246 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 69.5 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 45.7 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 146 гүйцэтгэх баримт бичгийн 30.5 сая төгрөгийг биелүүлэхээс 128 гүйцэтгэх баримт бичгийн 24.7 сая төгрөгийг бодитой биелүүлж, 18 гүйцэтгэх баримт бичгийн 5.8 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 87.7 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1994 гүйцэтгэх баримт бичгийн 5.9 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 1388 гүйцэтгэх баримт бичгийн 2.7 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 606 гүйцэтгэх баримт бичгийн 3.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 69.6 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлгүй;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 71 гүйцэтгэх баримт бичгийн 784.4 сая төгрөгийг биелүүлэхээс 35 гүйцэтгэх баримт бичгийн 316.4 сая төгрөгийг бодитой биелүүлж, 36 гүйцэтгэх баримт бичгийн 467.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 49.3 хувийг биелүүлсэн;          

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 35 гүйцэтгэх баримт бичгээс 10 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж, 25 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin