Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 9953 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 205 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 9748 ялтнаас 6363 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3385 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 6521 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 49 ялтны 107.3 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 6472 ялтанд холбогдох 8.7 тэрбум төгрөгөөс 4768 ялтанд холбогдох 4.3 тэрбум төгрөгийг биелүүлж, 1704 ялтны 4.3 тэрбум төгрөгийн;

            5 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 195.0 сая төгрөгөөс 4 хуулийн этгээдэд холбогдох 74.0 сая төгрөгийг биелүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдох 121.0 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 555761 цагийн 1792 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 57 ялтны 17410 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 1735 ялтны 538351 цагийн ялыг эдлүүлэхээс 1282 ялтны 106972 цагийн ялыг бүрэн, 453 ялтны 319113 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 453 ялтны 112266 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 1084905 хоногийн 1635 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 99 ялтны 103155 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1536 ялтны 981750 хоногийн ялыг эдлүүлэхээс 309 ялтны 15655 хоногийн ялыг бүрэн, 1227 ялтны 290484 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1227 ялтны 675611 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 7456 хүн, 2 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 2691, харьяаллын дагуу шилжүүлсэн 167, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 15, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 59, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 72, нас барсан 15, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 20, бусад 3, нийт 3042 этгээд хасагдсан байна.

2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2467, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 218, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1150, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 198, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 345, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 37, нийт 4415 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 хүн дээр тайлант хугацаанд шинээр 386 хүн нэмэгдэж, эмчилгээний үр дүнгээр 356 хүн чөлөөлөгдөж, өвчний учир 63, нас барсан 1, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 5, шүүх, цагдаагийн байгууллагын дуудлагаар явсан 6 хүн тус тус хасагдсан ба 2020 оны 8 дугаар сарын байдлаар 176 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 86, эмэгтэй 17, давтан эрэгтэй 71, эмэгтэй 2/ эмчлүүлэгч байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 7.3 тэрбум төгрөгийн 1872 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 51.8 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 25.9 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 99 гүйцэтгэх баримт бичгийн 23.7 сая төгрөгийг биелүүлэхээс 80 гүйцэтгэх баримт бичгийн 17.3 сая төгрөгийг бодитой биелүүлж, 19 гүйцэтгэх баримт бичгийн 6.4 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 80.8 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1668 гүйцэтгэх баримт бичгийн 5.8 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 863 гүйцэтгэх баримт бичгийн 1.7 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 805 гүйцэтгэх баримт бичгийн 4.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 51.7 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлгүй;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 80 гүйцэтгэх баримт бичгийн 1.4 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 20 гүйцэтгэх баримт бичгийн 171.9 сая төгрөгийг бодитой биелүүлж, 60 гүйцэтгэх баримт бичгийн 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 25.0 хувийг биелүүлсэн;             5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 25 гүйцэтгэх баримт бичгээс 6 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж, 19 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin