УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2020.07.17/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.

Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр, зорилтыг биелүүлэхэд алба хаагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлоод цаашид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгах, 2021 онд салбарын алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийллээ.



Мөн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, үйлдвэрлэл, санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй зохион байгуулах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг бодлогын болон үндсэн чиг үүргийн талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын төгсгөлд алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.


 

By admin