Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэрэмжит цогцолбор талбай”-г байгууллаа.

Тус талбайн нээлтийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд, хотын бүсийн анги, байгууллагын дарга, ахмад ажилтан, алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын чиг үүрэг, түүхэн замналыг илэрхийлсэн хүндэтгэлийн хөшөөтэйгээр байгуулагдсан уг талбай нь жагсаалын талбай, сүүдрэвч, бялдаржуулах цогцолбор, дугуйн зогсоол, хүүхдийн тоглоомын талбай  зэргээс бүрдсэн.

Хүүхэд, залуус, өндөр настан, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл тав тухтай амрах орчинг бий болгох зорилгоор байгуулсан тус талбай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлын нэг боллоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.

By admin