Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 7960 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас 154 ялтан хасагдаж, нийт гүйцэтгэвэл зохих 7806 ялтнаас 4576 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны хагас жилийн байдлаар 3230 ялтны үлдэгдэлтэй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхээс шийтгүүлсэн ялтны тоо 389-өөр буюу 5.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

Торгох ялаар шийтгүүлсэн нийт 5011 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 31 ялтны 42.4 сая төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих 4980 ялтанд холбогдох 7.1 тэрбум төгрөгөөс 3407 ялтанд холбогдох 3.2 тэрбум төгрөгийг биелүүлж, 1573 ялтны 3.9 тэрбум төгрөгийн;

4 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 70.0 сая төгрөгөөс 3 хуулийн этгээдэд холбогдох 63.3 сая төгрөгийг биелүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдох 6.6 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн нийт 442220 цагийн 1467 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 46 ялтны 14356 цаг, нийт гүйцэтгэвэл зохих 1421 ялтны 427864 цагийн ялыг эдлүүлэхээс 942 ялтны 83061 цагийн ялыг бүрэн, 479 ялтны 233918 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 479 ялтны 110885 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн нийт 958353 хоногийн 1478 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаас хасагдсан 77 ялтны 89552 хоног, нийт гүйцэтгэвэл зохих 1401 ялтны 868801 хоногийн ялыг эдлүүлэхээс 224 ялтны 11137 хоногийн ялыг бүрэн, 1177 ялтны 209182 хоногийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 1177 ялтны 648482 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан нийт 6372 хүн, 2 хуулийн этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1963, харьяаллын дагуу шилжүүлсэн 112, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 12, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 51, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 60, нас барсан 15, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 20, бусад 2, нийт 2235 этгээд хасагдсан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхээс шийтгүүлсэн этгээдүүдийн тоо 1177-аар буюу 22.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны хагас жилийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2370, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 245, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1072, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 183, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 234, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 34, нийт 4138 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 хүн дээр тайлант хугацаанд шинээр 319 хүн нэмэгдэж, өвчний учир 36, эмчилгээний үр дүнгээр 279 хүн чөлөөлөгдөж, нас барсан 1, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 3, шүүх, цагдаагийн байгууллагын дуудлагаар явсан 3 хүн тус тус хасагдсан ба 2020 оны хагас жилийн байдлаар 218 хүн албадан эмчлүүлж байна.

/Үүнээс анхны эрэгтэй 109, эмэгтэй 19, давтан эрэгтэй 87, эмэгтэй 3/ эмчлүүлэгч байна. 

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 5.5 тэрбум төгрөгийн 1486 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 44.4 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 29.3 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 71 гүйцэтгэх баримт бичгийн 19.6 сая төгрөгийг биелүүлэхээс 51 гүйцэтгэх баримт бичгийн 13.6 сая төгрөгийг бодитой биелүүлж, 20 гүйцэтгэх баримт бичгийн 6.0 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 71.8 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1325 гүйцэтгэх баримт бичгийн 4.1 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 588 гүйцэтгэх баримт бичгийн 1.4 тэрбум төгрөгийг бодитой биелүүлж, 737 гүйцэтгэх баримт бичгийн 2.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 44.4 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлгүй;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 73 гүйцэтгэх баримт бичгийн 1.4 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 18 гүйцэтгэх баримт бичгийн 141.0 сая төгрөгийг бодитой биелүүлж, 55 гүйцэтгэх баримт бичгийн 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 24.7 хувийг биелүүлсэн;            

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 17 гүйцэтгэх баримт бичгээс 3 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж, 14 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй болохыг танилцуулъя.

By admin