Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 7211 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 3971 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3240 ялтны үлдэгдэлтэй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхээс шийтгүүлсэн ялтны тоо 508-аар буюу 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

      Торгох ялаар шийтгүүлсэн 4544 ялтанд холбогдох 6.5 тэрбум төгрөгөөс 2967 ялтанд холбогдох 2.6 тэрбум төгрөгийг биелүүлж, 1577 ялтны 3.9 тэрбум төгрөгийн;

            4 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 70.0 сая төгрөгөөс 3 хуулийн этгээдэд холбогдох 60.0 сая төгрөгийг биелүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдох 10.0 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1310 ялтны 390398 цагийн ялыг эдлүүлэхээс 799 ялтны 69596 цагийн ялыг бүрэн, 511 ялтны 202707 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 511 ялтны 118095 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1353 ялтны 826364 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 202 ялтны 9881 хоногийн ялыг дуусгавар болгон, 1151 ялтны 181235 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 1151 ялтны 635248 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 3846 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд байгаа ба шүүхээс ирсэн 2163, харьяаллын дагуу шилжиж ирсэн 96, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 15, нийт 6121 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1757, харьяаллын дагуу шилжүүлсэн 96, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 12, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 43, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 56, нас барсан 13, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 14, бусад 2 этгээд тус тус байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхээс шийтгүүлсэн этгээдүүдийн тоо 1361-аар буюу 28.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2361, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 247, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1085, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 180, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 217, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 37, нийт 4127 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 хүн дээр тайлант хугацаанд шинээр 262 хүн нэмэгдэж, өвчний учир 36, эмчилгээний үр дүнгээр 225 хүн чөлөөлөгдөж, нас барсан 1, албадан эмчлэх тухай анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгсэхгүй болсон 3, шүүх, цагдаагийн байгууллагын дуудлагаар явсан 3 хүн тус тус хасагдсан ба 2020 оны 05 дугаар сарын байдлаар 215 хүн албадан эмчлүүлж байна.

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 4.9 тэрбум төгрөгийн 1369 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 37.5 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 19.3 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 67 гүйцэтгэх баримт бичгийн 67.0 сая төгрөгийг биелүүлэхээс 43 гүйцэтгэх баримт бичгийн 14.7 сая төгрөгийг бодитой биелүүлж, 24 гүйцэтгэх баримт бичгийн 52.2 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 64.2 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 1221 гүйцэтгэх баримт бичгийн 3.5 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 453 гүйцэтгэх баримт бичгийн 809.2 сая төгрөгийг бодитой биелүүлж, 768 гүйцэтгэх баримт бичгийн 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 37.1 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлгүй;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 69 гүйцэтгэх баримт бичгийн 1.3 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 17 гүйцэтгэх баримт бичгийн 132.4 сая төгрөгийг бодитой биелүүлж, 52 гүйцэтгэх баримт бичгийн 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 24.6 хувийг биелүүлсэн;           

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 11 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin