2020.4.20                                                                                                            Улаанбаатар хот                                                       

Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 6209 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 3075 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны 4 дүгээр сарын байдлаар 3134 ялтны үлдэгдэлтэй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхээс шийтгүүлсэн ялтны тоо 45-аар буюу 0.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

      Торгох ялаар шийтгүүлсэн 3796 ялтанд холбогдох 5.7 тэрбум төгрөгөөс 2313 ялтанд холбогдох 2.1 тэрбум төгрөгийг биелүүлж, 1483 ялтны 3.6 тэрбум төгрөгийн;

            4 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 70.0 сая төгрөгөөс 3 хуулийн этгээдэд холбогдох 60.0 сая төгрөгийг биелүүлж, 1 хуулийн этгээдэд холбогдох 10.0 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1122 ялтны 326753 цагийн ялыг эдлүүлэхээс 600 ялтны 53496 цагийн ялыг бүрэн, 522 ялтны 153296 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 522 ялтны 119961 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1287 ялтны 764109 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 159 ялтны 6473 хоногийн ялыг дуусгавар болгон, 1128 ялтны 147096 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 1128 ялтны 610540 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 3846 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд байгаа ба шүүхээс ирсэн 1751, харьяаллын дагуу шилжиж ирсэн 73, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 9, нийт 5680 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1406, харьяаллын дагуу шилжүүлсэн 73, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 9, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 24, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 47, нас барсан 10, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 8, бусад 2 этгээд тус тус байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхээс шийтгүүлсэн этгээдүүдийн тоо 1186-аар буюу 26.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2327, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 252, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1095, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 179, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 207, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 40, нийт 4100 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 өвчтөн дээр шинээр 215 эмчлүүлэгч нэмэгдэж, өвчний учир 35, эмчилгээний үр дүнгээр 200, шүүх хэрэгсэхгүй болгосон 3, цагдаагийн дуудлагаар 3, нас барсан 1, нийт 242 эмчлүүлэгч хасагдсан байна. 2020 оны 4 дүгээр сарын байдлаар 194 өвчтөн эмчлүүлж байна. /Үүнээс анхны эрэгтэй 97, эмэгтэй 11, давтан эрэгтэй 80, эмэгтэй 6/ эмчлүүлэгч байна. 

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 4.7 тэрбум төгрөгийн 1042 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 28.0 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 12.4 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 55 гүйцэтгэх баримт бичгийн 64.7 сая төгрөгийг биелүүлэхээс 32 гүйцэтгэх баримт бичгийн 11.2 сая төгрөгийг бодитой биелүүлж, 23 гүйцэтгэх баримт бичгийн 53.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 58.2 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 915 гүйцэтгэх баримт бичгийн 3.1 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 246 гүйцэтгэх баримт бичгийн 523.8 сая төгрөгийг бодитой биелүүлж, 669 гүйцэтгэх баримт бичгийн 2.6 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 26.9 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах 2 гүйцэтгэх баримт бичгийн 208.7 сая төгрөгийн үлдэгдэлтэй;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 59 гүйцэтгэх баримт бичгийн 1.3 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 14 гүйцэтгэх баримт бичгийн 53.7 сая төгрөгийг бодитой биелүүлж, 45 гүйцэтгэх баримт бичгийн 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 23.7 хувийг биелүүлсэн;

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 11 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin