“ЗОЛБИН НОХОЙ, МУУР, ТЭЖЭЭВЭР МАЛ, АМЬТНЫГ СУМЫН ТӨВ, СУУРИН ГАЗАРТ ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАН УСТГАХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ

Дундговь аймгийн Засаг дарга, Цагдаагийн газрын даргын хамтарсан 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/130,А/18 дугаар захирамж, тушаал. Золбин нохой, муур, тэжээвэр мал, амьтнаас үүсэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах зорилгоор Дундговь аймгийн нутаг дэвсгэрт “Золбин нохой, муур, тэжээвэр мал, амьтныг сумын төв, суурин газарт галт зэвсэг ашиглан устгах журам”-ыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4796 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/87 дугаар тушаал. Уул уурхайн олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах журмыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4797 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, сангийн сайдын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/237/92 дугаар тушаал. Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4798 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,Эрүүл мэндийн сайдынхамтарсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/301/А/265 дугаар тушаал. “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам”-ыг нэгдүгээр, “Рашааны ордын паспорт”-ыг хоёрдугаархавсралтаар.Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4799 дүгээрт бүртгэсэн.

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний зохицуулах хорооНийслэлийн зохицуулах зөвлөлийн хурлын2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 40дүгээр тогтоол. “Түшигт хангай” ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4800 дугаарт бүртгэсэн.

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний зохицуулах хорооНийслэлийн зохицуулах зөвлөлийн хурлын2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоол.“Хоёулаа хүү” ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4801 дүгээрт бүртгэсэн.

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 255 дугаар тогтоол.

By admin