ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМЫНЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 24 дүгээр тогтоол. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг нэгдүгээр, бохир усны үйлчилгээний суурь хураамжийг хоёрдугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4781дүгээрт бүртгэсэн.

ОРХОН АЙМГИЙН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЙЛ, ӨРХИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тогтоол. Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл өрхийн тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4782 дугаарт бүртгэсэн.

ОРХОН АЙМГИЙН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 39 дүгээр тогтоол. Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4783 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийнгазрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/44 дүгээр тушаал. “Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох журам”-ыг хавсралтаар.Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4784 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийнгазрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/46 дугаар тушаал. “Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4785 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийнгазрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/47 дугаар тушаал. “Радио давтамжийн нэгдсэн бүртгэлийн журам”-ыг хавсралтаар.Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4786 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийнгазрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/48дугаар тушаал. “Радио давтамжийн нэгдсэн бүртгэлийн журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4787 дугаарт бүртгэсэн.

ЗАХИРГААНЫСТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А-138 дугаар тушаал. Хөдөө аж ахуйн салбарын захиргааны статистик мэдээллийн үзүүлэлт, түүнийг нөхөх зааврыг хавсралтаар.Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4788 дугаарт бүртгэсэн.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХШАЛГУУР, ШААРДЛАГЫГ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоол. Докторын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг нэгдүгээр, Докторын хөтөлбөрийг урьдчилан магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг хоёрдугаар, Магистрын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг гуравдугаар, Магистрын хөтөлбөрийг урьдчилан магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг дөрөвдүгээр, Дээд боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг тавдугаар хавсралтаар.Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4789 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 4 дүгээр 14-ний өдрийн 74 дүгээр тушаал. “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх тухай санал гаргах загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4790 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 4 дүгээр 14-ний өдрийн 75 дугаар тушаал. “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах үйл ажиллагааны журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах төсөл хэрэгжүүлэх тухай санал гаргах загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4791 дүгээрт бүртгэсэн.

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр 27-ны өдрийн А/53 дугаар тушаал. “Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм”-ийг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4792 дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр 27-ны өдрийн А/54 дүгээр тушаал. “Үнэ бүхий шуудангийн тэмдэгтийн үйлдвэрлэлт, дахин үнэлэлт, борлуулалтын журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4793дугаарт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр 27-ны өдрийн А/55 дугаар тушаал. “Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн илгээмж тээвэрлэгч этгээдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4794дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 4 дүгээр 27-ны өдрийн А/56 дугаар тушаал. “Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгах журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4795дугаарт бүртгэсэн.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХООРОНДЫН АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар тушаал. Тус Зохицуулах зөвлөлийн 2017 оны 74 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-н 3 дугаар зүйлд оруулах нэмэлтийг хавсралтаар.

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 48 дугаар тушаал.

ТУШААЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А/544 дүгээр тушаал.

By admin