Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2018 оноос эхлэн докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаачдыг танилцуулах, тэдний судалгааны шинэ бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилгоор магистр, докторуудын лекцийг цувралаар хүргэсээр ирсэн. Энэ удаад буюу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дарга, Хууль зүйн доктор (Ph.D), хурандаа М.Алтан-Очир “Хорих ял эдлүүлэх дэглэмийн эрх зүйн зохицуулалтын асуудал” сэдвээр онлайнаар илтгэл тавьлаа.  


Энэ удаагийн цуврал лекцийг ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгууллаа. Түүний судалгааны ажил, лекцтэй холбоотойгоор Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор, хурандаа Р.Оюунбадам, ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Б.Алтангэрэл нар зочноор оролцсон. Хууль зүйн ухааны доктор (Ph.D), хурандаа М.Алтан-Очирын лекц ярилцлага 10 дахь удаагийнх болсон бөгөөд энэхүү илтгэлийг ХЗҮХ-ийн фэйсбүүк хуудсанд орж үзэх боломжтой юм.

By admin