Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар нар хамтран хэрэгжүүлж буй хорих ял эдэлж байгаа болон суллагдсан өсвөр насны залуучуудыг нийгэмшүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцох уулзалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хорих ял эдэлж буй өсвөр насны болон залуучуудад хууль, эрх зүй, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, нийгэмшүүлэх чиглэлээр сургалт, хүмүүжлийн ажил зохион байгуулах, суллагдахаас өмнө нийгэмд эргэн нэгтгэхэд бэлтгэх, суллагдсаны дараа амьдрах орчин, нөхцөл, гэр бүлийн байдал, мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр эрхлэх боломж зэргийг судлан амьжиргааг дэмжих хөтөлбөрт хамруулах, ажлын байранд холбон зуучлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх юм.

By admin