ҮЙЛДЭХ БАРИМТ БИЧГИЙН ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/43 дугаар тушаал. Татварын улсын байцаагчийн үйлдэх “Мэдэгдэл”-ийн загварыг 1 дүгээр, “Шаардах хуудас”-ны загварыг 2дугаар, “Битүүмжлэх акт”-ын загварыг3.4 дүгээр, “Битүүмжлэлийн хуудас”-ны загварыг 5 дугаар, “Нөхөн ногдуулалтын акт”-ын загварыг 6 дугаар, “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын загварыг 7 дугаар, “Илтгэх хуудас”-ны загварыг 8 дугаар, “Тэмдэглэл”-ийн загварыг 9, 10, 11 дүгээр, “Татварын буцаан олголтын акт”-ын загварыг 12 дугаар, “Нэхэмжлэх”-ийн загварыг 13 дугаар, “Урьдчилан нэхэмжлэх хуудас”-ны загварыг 14 дүгээр, “Мэдэгдэх хуудас”-ны загварыг 15, 16 дугаар, “Шаардлага”-ын загварыг 17 дугаар, “Суутгалын хүсэлт”-ийн загварыг 18 дугаар, “Хуваарилалтын тооцооллын акт”-ын загварыг 19 дүгээр, “Зарлан дуудах хуудас”-ны загварыг 20 дугаар, “Битүүмжлэх мэдэгдэх хуудас”-ны загварыг 21, 22 дугаар, “Зөвлөмж”-ийн загварыг 23 дугаар хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4739 дүгээрт бүртгэсэн.

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Сангийн сайдын2020 оны 2 дугаар сарын 21-нийөдрийн 46 дугаар тушаал. “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам”-ыг хавсралтаар. Энэ тушаалыг улсын нэгдсэн сангийн 4746 дугаарт бүртгэсэн.

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоол. Хөвсгөл аймгийн Ханх сумын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4747 дугаарт бүртгэсэн.

ХОГ ХАЯГДЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10/10 дугаар тогтоол. Энгийн хог хаягдлыг цуглуулах тээвэрлэх, булшлах зардлыг үндэслэн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэн, аж ахуй нэгж байгууллагад тооцох нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар. Энэ тогтоолыг улсын нэгдсэн сангийн 4748дугаарт бүртгэсэн.

УУРХАЙН ГАЗРЫН ТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дундговь аймаг Дэлгэрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаар тогтоол.

By admin