Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 5317 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 2285 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны 3 дугаар сарын байдлаар 3032 ялтны үлдэгдэлтэй байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхээс шийтгүүлсэн ялтны тоо 127-оор буюу 2.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

      Торгох ялаар шийтгүүлсэн 3145 ялтанд холбогдох 5.0 тэрбум төгрөгөөс 1759 ялтанд холбогдох 1.6 тэрбум төгрөгийг биелүүлж, 1386 ялтны 3.4 тэрбум төгрөгийн;

            4 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 70.0 сая төгрөгөөс 1 хуулийн этгээдэд холбогдох 50.0 сая төгрөгийг биелүүлж, 3 хуулийн этгээдэд холбогдох 20.0 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 955 ялтны 272379 цагийн ялыг эдлүүлэхээс 406 ялтны 40116 цагийн ялыг бүрэн, 549 ялтны 105416 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 549 ялтны 126847 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1213 ялтны 698958 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 119 ялтны 6196 хоногийн ялыг дуусгавар болгон, 1094 ялтны 110758 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 1094 ялтны 582004 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 3846 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд байгаа ба шүүхээс ирсэн 1294, харьяаллын дагуу шилжиж ирсэн 54, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 2, нийт 5197 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1036, харьяаллын дагуу шилжүүлсэн 54, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 8, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 20, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 35, нас барсан 8, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 7, бусад 1 этгээд тус тус байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шүүхээс шийтгүүлсэн этгээдүүдийн тоо 1192-оор буюу 29.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2293, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 248, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1029, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 194, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 217, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 46, нийт 4027 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 өвчтөн дээр шинээр 145 эмчлүүлэгч нэмэгдэж, өвчний учир 35, эмчилгээний үр дүнгээр 162, шүүх хэрэгсэхгүй болгосон 3, цагдаагийн дуудлагаар 2, нас барсан 1, нийт 203 эмчлүүлэгч хасагдсан байна. 2020 оны 3 дугаар сарын байдлаар 163 өвчтөн эмчлүүлж байна. /Үүнээс анхны эрэгтэй 70, эмэгтэй 8, давтан эрэгтэй 79, эмэгтэй 6 эмчлүүлэгч байна./

Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нийт 4.0 тэрбум төгрөгийн 774 гүйцэтгэх баримт бичигт зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт 23.3 хувь, мөнгөн дүнгийн биелэлт 8.0 хувийн үзүүлэлттэй байна. Үүнд:

1. Торгох шийтгэл ногдуулсан шүүгчийн шийтгэх хуудсаар 38 гүйцэтгэх баримт бичгийн 62.0 сая төгрөгийг биелүүлэхээс 15 гүйцэтгэх баримт бичгийн 7.4 сая төгрөгийг бодитой биелүүлж, 23 гүйцэтгэх баримт бичгийн 54.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 39.5 хувийг биелүүлсэн;

2. Шүүхээр баталгаажсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсаар 677 гүйцэтгэх баримт бичгийн 2.8 тэрбум төгрөгийг биелүүлэхээс 106 гүйцэтгэх баримт бичгийн 287.7 сая төгрөгийг бодитой биелүүлж, 571 гүйцэтгэх баримт бичгийн 2.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 15.7 хувийг биелүүлсэн;

3. Зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах 2 гүйцэтгэх баримт бичгийн 208.7 сая төгрөгийн үлдэгдэлтэй;

4. Хохирол, нөхөн төлбөр гаргуулах 46 гүйцэтгэх баримт бичгийн 919.2 сая төгрөгийг биелүүлэхээс 3 гүйцэтгэх баримт бичгийн 28.7 сая төгрөгийг бодитой биелүүлж, 43 гүйцэтгэх баримт бичгийн 890.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй, гүйцэтгэх баримт бичгийн 6.5 хувийг биелүүлсэн;           

5. Бусад төрлийн /Энэ төрлийн арга хэмжээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах” зааснаар эрх бүхий албан тушаалтны даалгаврыг шүүхээс албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсаар баталгаажсан/ 11 гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй, эрх хасах шийтгэл оногдуулсан гүйцэтгэх баримт бичиг ирээгүй байна.

By admin