Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 4621 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 1611 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны 02 дугаар сарын байдлаар 3010 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

      Торгох ялаар шийтгүүлсэн 2621 ялтанд холбогдох 4.6 тэрбум төгрөгөөс 1260 ялтанд холбогдох 1.2 тэрбум төгрөгийг биелүүлж, 1361 ялтны 3.4 тэрбум төгрөгийн;

            4 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 70.0 сая төгрөгөөс 1 хуулийн этгээдэд холбогдох 50.0 сая төгрөгийг биелүүлж, 3 хуулийн этгээдэд холбогдох 20.0 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 826 ялтны 229202 цагийн ялыг эдлүүлэхээс 263 ялтны 32409 цагийн ялыг бүрэн, 563 ялтны 63188 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 563 ялтны 133605 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1170 ялтны 660971 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 87 ялтны 4957 хоногийн ялыг дуусгавар болгон, 1083 ялтны 80175 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 1083 ялтны 575839 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 3846 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд байгаа ба шүүхээс ирсэн 983, харьяаллын дагуу шилжиж ирсэн 40, нийт 4870 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 750, харьяаллын дагуу шилжүүлсэн 40, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 7, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 16, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 29, нас барсан 5, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 5 этгээд тус тус байна.

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2288, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 256, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1045, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 193, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 197, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 37, нийт 4016 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 2 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно. Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 өвчтөн дээр шинээр 94 эмчлүүлэгч нэмэгдэж, өвчний учир 27, эмчилгээний үр дүнгээр 118, шүүх хэрэгсэхгүй болгосон 2, цагдаагийн дуудлагаар 2, нас барсан 1 эмчлүүлэгч гарсан байна. 2020 оны 02 дугаар сарын байдлаар 165 өвчтөн эмчлүүлж байна. /Үүнээс анхны эрэгтэй 81, эмэгтэй 9, давтан эрэгтэй 68, эмэгтэй 7 эмчлүүлэгч байна./

By admin