Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 6164 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 3423 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 2741 ялтанд холбогдох гүйцэтгэх баримт бичгийн үлдэгдэлтэй байна.

Эдгээрийг ял тус бүрээр авч үзвэл:

            Торгох ялаар шийтгүүлсэн 3955 ялтанд холбогдох 4.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2672 ялтанд холбогдох 2.1 тэрбум төгрөгийг биелүүлж, 1283 ялтны 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1084 ялтны 318957 цагийн ялыг эдлүүлэхээс 530 ялтны 79692 цагийн ялыг бүрэн, 554 ялтны 103750 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 554 ялтны 135515 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1125 ялтны 601289 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 221 ялтны 12847 хоногийн ялыг дуусгавар болгон, 904 ялтны 132507 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 904 ялтны 455935 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Нийслэл, орон нутаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгүүдэд албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байсны дээр шүүхээс ирсэн 1736, харьяаллын дагуу шилжиж ирсэн 58, эрэн сурвалжилж, албадан ирүүлсэн 12 нийт 4494 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 1079, харьяаллын дагуу шилжүүлсэн 58, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 3, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 4, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 16, нас барсан 7, эрэн сурвалжилж байгаа 38, бусад үндэслэлээр хасагдсан 6 этгээд тус тус байна.

2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2098, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 193, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 721, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 169, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 102, нийт 3283 этгээд хяналтад байгаа болно.

By admin