Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 10613 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 7876 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2737 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

            Торгох ялаар шийтгүүлсэн 7401 ялтанд холбогдох 8.2 тэрбум төгрөгөөс 6143 ялтанд холбогдох 5.0 тэрбум төгрөгийг биелүүлж, 1258 ялтны 3.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

            3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 40.0 сая төгрөгөөс 10.0 сая төгрөгийг хэсэгчлэн биелүүлсэн байна.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1788 ялтны 542685 цагийн ялыг эдлүүлэхээс 1315 ялтны 211460 цагийн ялыг бүрэн, 473 ялтны 217371 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 473 ялтны 113854 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1424 ялтны 858058 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 418 ялтны 37220 хоногийн ялыг дуусгавар болгон, 1006 ялтны 302582 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 1006 ялтны 518256 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байгаа ба шүүхээс ирсэн 4011, харьяаллын дагуу шилжиж ирсэн 167, эрэн сурвалжилж албадан ирүүлсэн 53, нийт 6919 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 2595, харьяаллын дагуу шилжүүлсэн 167, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 14, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 23, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 62, нас барсан 24, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 43, бусад үндэслэлээр хасагдсан 12 этгээд тус тус байна.

2019 оны 10 дугаар сарын байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2349, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 273, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1000, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 180, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 134, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 43, нийт 3979 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны 9 дүгээр сарын үлдэгдэл 163 өвчтөн дээр шинээр 71 өвчтөн нэмэгдэж, өвчний учир 6, эмчилгээний үр дүнгээр 16, шүүх хэрэгсэхгүй болгосон 2 өвчтөн хасагдсан байна. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 210 этгээд албадан эмчлүүлж байгаагаас анх удаа эмчлүүлж буй эрэгтэй 115, эмэгтэй 16, давтан эмчлүүлж буй эрэгтэй 69, эмэгтэй 10 этгээд тус тус байна.

Баривчлах төвд 9 дүгээр сарын үлдэгдэл 199 баривчлагдсан этгээд байсан ба шүүхээс 1590 этгээд нэмэгдэж, 1278 этгээд суллагдан 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үлдэгдэл 511 /эрэгтэй 476, эмэгтэй 34, хүүхэд 1/ этгээд баривчлах шийтгэл эдэлж байна.

            2019 оны 10 дугаар сарын байдлаар баривчлагдсан этгээдүүдийг зөрчлөөр нь ангилсан үзүүлэлт:

Д/д Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалт Хүний тоо Хувь
1 5.1.3 /мансуурах/ 27 1.5%
2 5.2.1 /танхайрах/ 355 19.8%
3 5.4.4 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ 1022 57.1%
4 8.6.1 /хулгайлах/ 86 4.8%
5 14.7.5 /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох/ 299 16.8%
Нийт 1789 100%

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын клиникт 30 этгээд албадан эмчлүүлж байгаагаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 29, магадлуулагч 1  этгээд тус тус байна.

By admin