Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 11301 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 8625 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 2676 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

            Торгох ялаар шийтгүүлсэн 7401 ялтанд холбогдох 8.2 тэрбум төгрөгөөс 6143 ялтанд холбогдох 5.0 тэрбум төгрөгийг биелүүлж, 1258 ялтны 3.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

            3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 40.0 сая төгрөгөөс 15.0 сая төгрөгийг хэсэгчлэн биелүүлсэн байна.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1888 ялтны 576906 цагийн ялыг эдлүүлэхээс 1433 ялтны 231216 цагийн ялыг бүрэн, 455 ялтны 235631 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 455 ялтны 110059 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1461 ялтны 892455 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 453 ялтны 41855 хоногийн ялыг дуусгавар болгон, 1008 ялтны 329976 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 1008 ялтны 520624 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байгаа ба шүүхээс ирсэн 4366, харьяаллын дагуу шилжиж ирсэн 194, эрэн сурвалжилж албадан ирүүлсэн 57, нийт 7305 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 2981, харьяаллын дагуу шилжүүлсэн 194, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 21, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 29, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 76, нас барсан 24, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 44, бусад үндэслэлээр хасагдсан 13 этгээд тус тус байна.

2019 оны 11 дүгээр сарын байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2281, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 252, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1016, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 186, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 144, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 44, нийт 3923 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно.

Гадаадын иргэнийг саатуулах байр:

Гадаадын иргэнийг саатуулах байранд өмнөх оны үлдэгдэл БНХАУ-ын иргэн 1 гадаадын харьяат байсан, шүүхээс шинээр шүүгчийн захирамжийг үндэслэн БНХАУ-ын 7, БНСВУ-ын 3, БНСУ-ын 1, Нигер-ын 2, БНАСАУ-11 нийт 5 орны  24 гадаадын харьяат нэмж саатуулагдсан. Үүнд:

  • 2019 оны 01 дүгээр сард – 2 /БНХАУ-2/;
  • 2019 оны 02 дугаар сард –  2 /БНХАУ-1, БНВУ-1/;
  • 2019 оны 03 дугаар сард –  байхгүй;
  • 2019 оны 04 дүгээр сард –  3 /БНХАУ-1, БНВУ-1, БНСУ-1/;
  • 2019 оны 05 дугаар сард –  байхгүй;
  • 2019 оны 06 дугаар сард –  1 /БНХАУ-1/;
  • 2019 оны 07 дугаар сард –  байхгүй;
  • 2019 оны 08 дугаар сард –  3 /БНХАУ-2, БНВУ-1/;
  • 2019 оны 09 дүгээр сард -13 /Нигер-2, БНАСАУ-11/.   

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар саатуулагдсан гадаадын иргэн байхгүй болно.

Баривчлах төв:

Баривчлах төвд өмнөх оны үлдэгдэл 129 баривчлагдсан этгээд байснаас, шүүхээс 7582 ирж, тайлант хугацаанд 7447 этгээд суллагдан, 1 этгээд нас барж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар үлдэгдэл 263 /эрэгтэй 251, эмэгтэй 10, хүүхэд 2/ этгээд баривчлах шийтгэл эдэлж байна.

            2019 оны 11 дүгээр сарын байдлаар баривчлагдсан этгээдүүдийг зөрчлөөр нь ангилсан үзүүлэлт:

Д/д Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалт Хүний тоо Хувь
1 5.1.3 /Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах/     150 1.9%
2 5.2.1 /танхайрах/ 624 8%
3 5.4.4 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ 4532 58.7%
4 8.6.1 /хулгайлах/ 554 7.1%
5 8.7 /хөрөнгө завших/ 4 0.5%
6 14.7.5 /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох/ 1847 23.8%
Нийт 7711 100%

Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар:             Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2018 оны жилийн эцсийн үлдэгдэл 163 өвчтөн дээр шинээр 654 өвчтөн нэмэгдэж, өвчний учир 127, эмчилгээний үр дүнгээр 518, шүүх хэрэгсэхгүй болгосон 12, цагдаагийн дуудлагаар 5 өвчтөн гарсан байна. 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 155 өвчтөн эмчлүүлж байна. /Үүнээс анхны эрэгтэй 87, эмэгтэй 11, давтан эрэгтэй 48, эмэгтэй 9/ өвчтөн байна.

By admin