Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 3643 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 833 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 2810 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

      Торгох ялаар шийтгүүлсэн 1898 ялтанд холбогдох 3.9 тэрбум төгрөгөөс 654 ялтанд холбогдох 651.0 сая төгрөгийг биелүүлж, 1244 ялтны 3.2 тэрбум төгрөгийн;

            4 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 70.0 сая төгрөгөөс 1 хуулийн этгээдэд холбогдох 50.0 сая төгрөгийг биелүүлж, 3 хуулийн этгээдэд холбогдох 20.0 сая төгрөгийн тус тус үлдэгдэлтэй.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 656 ялтны 174932 цагийн ялыг эдлүүлэхээс 137 ялтны 15622 цагийн ялыг бүрэн, 519 ялтны 32790 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 519 ялтны 126520 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1085 ялтны 588310 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 41 ялтны 3476 хоногийн ялыг дуусгавар болгон, 1044 ялтны 43277 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 1044 ялтны 541557 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 3846 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд байгаа ба шүүхээс ирсэн 498, харьяаллын дагуу шилжиж ирсэн 20, нийт 4365 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 403, харьяаллын дагуу шилжүүлсэн 20, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 4, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 7, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 12, нас барсан 4 этгээд тус тус байна.

2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2248, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 250, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1016, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 187, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 174, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 39, нийт 3914 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно. Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2019 оны жилийн эцсийн үлдэгдэл 221 өвчтөн дээр шинээр 89 эмчлүүлэгч нэмэгдэж, өвчний учир 19, эмчилгээний үр дүнгээр 80, шүүх хэрэгсэхгүй болгосон 1, цагдаагийн дуудлагаар 2, нас барсан 1 эмчлүүлэгч гарсан байна. 2020 оны 01 дүгээр сарын байдлаар 207 өвчтөн эмчлүүлж байна. /Үүнээс анхны эрэгтэй 102, эмэгтэй 11, давтан эрэгтэй 84, эмэгтэй 10/ эмчлүүлэгч байна.

By Admin