Хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн нийт 11840 ялтны ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 9253 ялтны ялыг бүрэн биелүүлж, 2019 оны жилийн эцсийн байдлаар 2587 ялтны үлдэгдэлтэй байна.

Ял тус бүрээр авч үзвэл:

            Торгох ялаар шийтгүүлсэн 8367 ялтанд холбогдох 9.1 тэрбум төгрөгөөс 7246 ялтанд холбогдох 6.0 тэрбум төгрөгийг биелүүлж, 1121 ялтны 3.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

            3 хуулийн этгээдэд холбогдох торгох ялын 40.0 сая төгрөгөөс 20.0 сая төгрөгийг хэсэгчлэн биелүүлсэн байна.

      Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн 1975 ялтны 604899 цагийн ялыг эдлүүлэхээс 1525 ялтны 251059 цагийн ялыг бүрэн, 450 ялтны 246056 цагийн ялыг хэсэгчлэн эдлүүлж, 450 ялтны 107784 цагийн;

Эрх хасах ялаар шийтгүүлсэн 1495 ялтны 919466 хоногийн ял эдлэлтийн байдалд хяналт тавьж ажилласнаар 482 ялтны 47885 хоногийн ялыг дуусгавар болгон, 1013 ялтны 343292 хоногийн ялыг хэсэгчлэн биелүүлж, 1013 ялтны 528289 хоногийн тус тус үлдэгдэлтэй байна.

Албадлагын арга хэмжээ авагдсан оны үлдэгдэл 2688 этгээд байгаа ба шүүхээс ирсэн 4571, харьяаллын дагуу шилжиж ирсэн 210, эрэн сурвалжилж албадан ирүүлсэн 60, нийт 7529 этгээдэд хяналт тавьж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулснаас шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлж, хяналтын хугацаа дууссан 3247, харьяаллын дагуу шилжүүлсэн 210, хугацаанаас өмнө ялаас чөлөөлсөн 23, шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсан 37, дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 83, нас барсан 24, тайлант хугацаанд шинээр эрэн сурвалжилсан 44, бусад үндэслэлээр хасагдсан 15 этгээд тус тус байна.

2019 оны жилийн эцсийн байдлаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан 2229, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан 251, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 1016, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 183, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан 123, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 44, нийт 3846 хүн, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 1 хуулийн этгээд тус тус хяналтад байгаа болно. Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2018 оны жилийн эцсийн үлдэгдэл 163 өвчтөн дээр шинээр 720 өвчтөн нэмэгдэж, өвчний учир 127, эмчилгээний үр дүнгээр 518, шүүх хэрэгсэхгүй болгосон 12, цагдаагийн дуудлагаар 5 өвчтөн гарсан байна. 2019 оны жилийн эцсийн байдлаар 221 өвчтөн эмчлүүлж байна. /Үүнээс анхны эрэгтэй 126, эмэгтэй 15, давтан эрэгтэй 70, эмэгтэй 10/ өвчтөн байна.

By admin